Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Узбекистан улсад суугаа өргөмжит консул МҮОХ-д зочиллоо

Д.Отгондалай Монгол Улсаас Узбекистан улсад суугаа өргөмжит консул Абдугафур Рахимовыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны тухай санал солилцов.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Узбекистан улсад суугаа өргөмжит консул МҮОХ-д зочиллоо
Узбекистан улсад суугаа өргөмжит консул МҮОХ-д зочиллоо. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, гавьяат тамирчин, "Рио-2016" олимп болон ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай Монгол Улсаас Узбекистан улсад суугаа өргөмжит консул Абдугафур Рахимовыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны тухай санал солилцов.

Абдугафур Рахимов нь Узбекистан улсад суугаа өргөмжит консулын ажлыг 12 жил гүйцэтгэж байгаа бөгөөд тус оронд зохион байгуулагдсан олон улсын тэмцээнүүдэд оролцсон Монголын баг тамирчдад дэмжлэг, туслалцаа үзүүлсээр ирсэн аж.

Тэрбээр уулзалтын үеэр цаашид ч Монголын баг тамирчдад бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн байна.

Хуваалцах