“Үзэсгэлэнт Улаанбаатар цом” өртөөт марафоны шагналыг гардууллаа
Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороо, “Гранд Чайна” компани хамтран зохион байгуулсан “Үзэсгэлэнт Улаанбаатарын цом” өртөөт марафоны шагналыг гардууллаа.
Мэдээллийн алба

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороо, “Гранд Чайна” компани хамтран зохион байгуулсан “Үзэсгэлэнт Улаанбаатарын цом” өртөөт марафоны шагналыг гардууллаа.
“А” ангилалд тэргүүн байр эзэлсэн С.Сэрчмаа, Б.Баярсайхан, “С” ангилалд түрүүлсэн З.Нина, Б.Вандан-Очир, “D” ангилалд тэргүүн байр эзэлсэн Б.Мөнгөнсоёмбо, Ж.Бэгзсүрэн нарт Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга болон “Гранд Чайна” ХХК-ны ерөнхий нарийн бичгийн дарга Чэн Вэй, тус компанийн үйл ажиллагаа хариуцсан менежер М.Лхагвамандах нар мөнгөн шагналыг олгож, амжилт хүслээ.


















