Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үзүүлэх сургууль хийлээ

Сүхбаатар аймгийн Халзан суманд “Нийгмийн эрүүл мэнд, эх хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад бидний оролцоо” сэдэвт үзүүлэх сургууль зохион байгуулагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үзүүлэх сургууль хийлээ
Үзүүлэх сургууль хийлээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Халзан суманд “Нийгмийн эрүүл мэнд, эх хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад бидний оролцоо” сэдэвт үзүүлэх сургууль зохион байгуулагдлаа.

Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”, Сүхбаатар аймгийн ИТХ-ын 01 тоот тогтоолоор “Эх хүүхдийн эрүүл мэнд, Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Нийгмийн эрүүл мэнд, эх хүүхдийн үйл ажиллагаанд шийдвэр гаргагч болон эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн үүрэг оролцоог идэвхижүүлж, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн үзүүлэх сургууль болов.

Үзүүлэх сургуулилтад нийт 112 хүн оролцсон бөгөөд сум бүрээс ИТХ-ын дарга, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, ЭМТ-ийн эх баригч бага эмч, Нийгмийн эрүүл мэндийн арга зүйч нар хамрагдсан байна.

Түлхүүр үг:Үзүүлэх сургууль хийлээ
Хуваалцах