Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

В.Путин хөлбөмбөгийн багаа “Баатрууд” гэв

Хэдий зорилгоо биелүүлж, аваргын цомийг өргөж чадаагүй ч гэлээ түүхэн амжилтын эзэн болцгоосон багийнхандаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баяр хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
В.Путин хөлбөмбөгийн багаа “Баатрууд” гэв
В.Путин хөлбөмбөгийн багаа “Баатрууд” гэв. Зураг: МҮОНРТ

ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ амжилттай зохион байгуулагдаж байна. Эзэн орны тамирчид болох ОХУ-ын шигшээ баг, Хорватын шигшээ багт ялагдал хүлээснээр шөвгийн дөрөвт шалгарч чадаагүй юм.

Гэхдээ энэ удаагийн тэмцээнд оросууд төсөөлж байснаас илүү амжилт үзүүлж, нутаг нэгтнүүдээ баярлуулав.

Хэдий зорилгоо биелүүлж, аваргын цомийг өргөж чадаагүй ч гэлээ түүхэн амжилтын эзэн болцгоосон багийнхандаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баяр хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Кремлийн тэргүүн өчигдөр “Хорватын шигшээ багийг ялж чадаагүй ч гэлээ та бүхэн баатрууд билээ. Та бүхэн бүх хүчээ дайчилсан. Та нараар бахархахаас өөр замгүй” хэмээн хэлжээ.

Тэрбээр ОХУ-Хорватын шигшээ тоглолтыг дэргэдээс нь үзэж, багаа дэмжсэн талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песклов мэдэгдлээ.

Хуваалцах