Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Вагоны зорчигч бүсгүй амаржиж, хүү төрүүлжээ

Энэ сарын 14-нд буюу өчигдөр Шарын гол-Дархан чиглэлийн 603 дугаар галт тэргэнд зорчиж явсан 27 настай М.Номин-Эрдэнэ гэх бүсгүй амаржиж хүүтэй болсон байна. Зорчигчийг төрөх дөхөх үед УБТЗ-ын ажилтнууд шуурхай арга хэмжээ авч эх, хүү хоёр эсэн мэнд амаржжээ. Түүнчлэн тус вагоны үйлчлэгч Г.Энхтуул ш

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вагоны зорчигч бүсгүй амаржиж, хүү төрүүлжээ
Вагоны зорчигч бүсгүй амаржиж, хүү төрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 14-нд буюу өчигдөр Шарын гол-Дархан чиглэлийн 603 дугаар галт тэргэнд зорчиж явсан 27 настай М.Номин-Эрдэнэ гэх бүсгүй амаржиж хүүтэй болсон байна. Зорчигчийг төрөх дөхөх үед УБТЗ-ын ажилтнууд шуурхай арга хэмжээ авч эх, хүү хоёр эсэн мэнд амаржжээ. Түүнчлэн тус вагоны үйлчлэгч Г.Энхтуул, Ц.Гансүх нар шинэ хүнийг эх барьж, хүйн ээж болсон бөгөөд гэрийнхэн нь хүүд Ганзам гэж нэр өгчээ.

Сонирхуулахад, өнгөрсөн онд Ч.Янжиндулам гэх бүсгүй Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 440 дугаар галт тэргэнд хоёр дахь хүүгээ өлгийдөн авч байсан билээ. Тэрбээр хоёр кг 950 гр хүү төрүүлж, галт тэргэнд амаржсан эхийн тоо 28 болсон юм.

Хуваалцах