Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Вануату улсад 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Бүгд Найрамдах Вануату Улсын нийслэл Порт Вила хотод өнөөдөр 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вануату улсад 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Вануату улсад 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Вануату Улсын нийслэл Порт Вила хотод өнөөдөр 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн улмаас олон арван барилга байгууламж сүйдэж, нэг хүн амь насаа алджээ.

Газар хөдлөлт хүчтэй байсан ч цунамигийн анхааруулга өгөхүйц хэмжээнд байгаагүй гэдгийг албаныхан мэдэгдлээ.

Тус улсад 2023 оны гуравдугаар сард 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, 30.000 айл өрх өртөж, 5000 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, өнөөг хүртэл нүүлгэн шилжүүлэлтийн төвүүдэд амьдарсаар байна.

Гамшигт үзэгдлээс хойш 15 хоногийн дараа ч хүнсний аюулгүй байдал, ундны усны хомсдол, уснаас үүдэлтэй өвчлөл түүнийг дагалдах аюул үүсч байжээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах