Вашингтонд үндэсний интоорын цэцэгсийн наадам эргэн нээгдлээ
Ковид-19 цар тахлын хязгаарлалтаас шалтгаалан хоёр жилийн турш хаагдсанаас хойш Вашингтоны үндэсний интоорын цэцэгсийн наадам ийнхүү эргэн нээгдлээ.
Мэдээллийн алба

Ковид-19 цар тахлын хязгаарлалтаас шалтгаалан хоёр жилийн турш хаагдсанаас хойш Вашингтоны үндэсний интоорын цэцэгсийн наадам ийнхүү эргэн нээгдлээ.
Анх 1912 оны 3 дугаар сарын 27-нд Токио хотын дарга ЮкиоОзаки АНУ, Япон хоёр улсын хооронд, мөн хоёр үндэстний хоорондын ойр дотно харилцааг тэмдэглэж Вашингтонд Японы интоорын мод бэлэглэж байжээ.
Үүнээс хойш жил бүр хаврын баярыг тэмдэглэж ирсэн ба том, өнгөлөг гелэн бөмбөлгүүд, хөвөгч онгоцнууд, улс орны өнцөг булан бүрээс ирсэн марш хамтлагууд, хөгжим, үзүүлбэр зэрэг нь наадмын онцгой арга хэмжээ юм.Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тооцоолсноор энэ жилийн интоорын модод 3 дугаар сарын 22-ноос 25-ны хооронд цэцэглэлтийн оргил үедээ хүрэх юм байна.






















