Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

"Veiled Musician” шоуны бүртгэл тавдугаар сарын 12 хүртэл явагдана

Азийн шилдэг дуу хоолойг шалгаруулах БНСУ-ын SBS телевизийн бүтээл VEILED MUSICIAN шоу нэвтрүүлгийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Энэ шоуны бүртгэл ирэх тавдугаар сарын 12 хүртэл явагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Veiled Musician” шоуны бүртгэл тавдугаар сарын 12 хүртэл явагдана
"Veiled Musician” шоуны бүртгэл тавдугаар сарын 12 хүртэл явагдана. Зураг: МҮОНРТ

Азийн шилдэг дуу хоолойг шалгаруулах БНСУ-ын SBS телевизийн бүтээл VEILED MUSICIAN шоу нэвтрүүлгийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Энэ шоуны бүртгэл ирэх тавдугаар сарын 12 хүртэл явагдана. Тус шоунд 14-өөс дээш насны Поп, хип хоп, R&B, баллад урсгалаар дуулдаг залуус оролцох боломжтой.

Шоуны шилдэг гурван оролцогч БНСУ-д зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болно. Та оролцохыг хүсвэл veiledmusician@mnb.mn хаяг руу өөрийн товч танилцуулга болон 90 секундын дуулж байгаа бичлэгээ илгээж бүртгүүлнэ.

Хуваалцах