Венесуэлд эмч, эмнэлгийн ажилтнууд хөдөлмөрийн нөхцлөө сайжруулахыг шаардаж байна
Венесуэлын эмч нар, эмнэлгийн ажилтнууд нийслэл Каракас хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэсэн боловч цагдаа нар тэдний замд хаалт хамгаалалт босгосон байлаа.
Мэдээллийн алба

Венесуэлын эмч нар, эмнэлгийн ажилтнууд нийслэл Каракас хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэсэн боловч цагдаа нар тэдний замд хаалт хамгаалалт босгосон байлаа.
Тэд хөдөлмөрийн нөхцлөө сайжруулахыг шаардаж буй юм байна. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон энэ жагсаалыг зохион байгуулсан юм байна.
Эсэргүүцэгчид Сан Мартин өргөн чөлөөнөөс хотын төвд байдаг Эрүүл мэндийн яам руу жагсан явах ёстой байжээ. Гэвч цагдаа нар тэдний замд хаалт хамгаалалт болгосон байсан тул жагсагчдаас зарим нь өөр замаар явж Эрүүл мэндийн яамныханд шаардлага хүргэсэн байна. Эсэргүүцлийн жагсаалд эмч, сувилагчдаас гадна эмнэлгийн ажилтнууд, оюутан залуус нэгджээ.


















