Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Венесуэлийн чөлөөт бөхийн холбооны эрх сэргэлээ

Тус улсын бөхийн холбоо энэ жилийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д тамирчдаа оролцуулаагүй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Венесуэлийн чөлөөт бөхийн холбооны эрх сэргэлээ
Венесуэлийн чөлөөт бөхийн холбооны эрх сэргэлээ. Зураг: МҮОНРТ

Венесуэлийн чөлөөт бөхийн холбоо Өмнөд Америкийн нэгэн улсад хохирол учруулсан гэсэн үндэслэлээр Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн есдүгээр сард тус улсын бөхийн холбооны үйл ажиллагааг түр зогсоож, тамирчдыг нь тэмцээнд оролцохыг түдгэлзүүлээд байсан юм.

Тэгвэл UWW энэхүү шийдвэрээ эргэн харж, Венесуэлийн бөхийн холбооны эрхийг сэргээж, бөхчүүд нь тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Тус улсын бөхийн холбоо энэ жилийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д тамирчдаа оролцуулаагүй.

Хуваалцах