Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Соёл урлаг, спорт

Венийн Шёнбрунн ордны чуулга Улаанбаатарт анх удаа тоглолтоо хийнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Венийн Шёнбрунн ордны чуулга Улаанбаатарт анх удаа тоглолтоо хийнэ
Венийн Шёнбрунн ордны чуулга Улаанбаатарт анх удаа тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Австрийн Вена хотын Шёнбрунн ордны чуулга арванхоёрдугаар сарын 2, 3-нд Улаанбаатарт «Венийн гала тоглолт»-оо толилуулна. Тоглолт хоёр өдөр тус бүр 19:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх «Түмэн эх өргөө»-нд болно.

Шёнбрунн ордны найрал хөгжмийн гоцлол хөгжимчдөөс бүрдсэн тус чуулга Улаанбаатарын тоглолтод эцэг, хүү Иоганн Штраусын вальсууд, Шраммелийн марш, Цийрер, Легарын бүтээлүүдийг эгшиглүүлнэ. Мөн Монголын «Түмэн эх» чуулгатай хамтран Австрийн сонгодог хөгжим, Монголын язгуур урлагийг хослуулсан бүтээл толилуулахаар төлөвлөжээ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр, энэ нь Шёнбрунн ордны чуулгын Монгол дахь анхны тоглолт юм.

Тоглолтын тасалбарын орлогын тодорхой хэсгийг Монгол Улсын Консерваторийн сурагчдыг мэргэжлийн хөгжимчдийн ур чадварын сургалтад хамруулахад зориулах ажээ.

Хуваалцах