Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо
1/4
Соёл урлаг, спорт

Роберт Паттинсон Жеймс Бондын дүрийг бүтээнэ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Роберт Паттинсон Жеймс Бондын дүрийг бүтээнэ
Роберт Паттинсон Жеймс Бондын дүрийг бүтээнэ. Зураг: МҮОНРТ

Өдгөө 40 настай Паттинсон Дэниел Крэйгийн халааг авч, Британийн тагнуулч 007-ын дүрийг бүтээх долоо дахь жүжигчин болсон талаар арваннэгдүгээр сарын 16-нд албан ёсоор танилцуулсан байна.

Жеймс Бондын дүрийн эцсийн шалгаруулалтад таван жүжигчин оролцжээ. Цувралын 26 дахь киног «Дюн»-ий найруулагч Дени Вильнёв найруулж, Стивен Найт зохиолыг нь бичнэ. Энэ нь «Амазон Эм-Жи-Эм» компани цувралыг хариуцаж авснаас хойш бүтээх Жеймс Бондын анхны кино юм.

Паттинсон 17 настайдаа «Харри Поттер ба Галын цом» киноны Седрик Диггоригийн дүрд сонгогдож, 22 настайдаа «Бүрэнхий» киногоор дэлхийд танигджээ. Тэрбээр «Бүрэнхий» цуврал дууссаны дараа Дэвид Кроненберг, Клэр Дени, Роберт Эггерс зэрэг найруулагчтай хамтран ажиллаж, «Гэрэлт цамхаг» зэрэг кинонд тоглосон байна.

Тэрбээр «Бэтмен» кинонд Брюс Уэйний дүрийг бүтээсэн бол Кристофер Ноланы «Тенет» кинонд Британийн тагнуулчийн дүрд тоглож байв. Мөн Дени Вильнёвын найруулсан «Дюн» цувралын гурав дахь ангид тогложээ.

Хуваалцах