Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийв
Мэдээллийн алба

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монголын Театрын музейд “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд 100 жил”-ийн ойд зориулсан “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд түүхэн гэрэл зураг 60, гэр бүлийн амьдрал, түүхийг өгүүлсэн баримт 30, эд өлгийн зүйл 40, архивын баримт 40, ном хэвлэл 30, нийт 200 гаруй үзмэрийг дэглэн үзүүлж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Граф, Монгол Улс дахь Франц Улсын Элчин сайдын яамны соёлын атташе, түүхэн хүмүүсийн үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд оролцлоо.

Зочид Алдарт уртын дуучин Жигзавын Дорждагвын “Эх орон” уртын дууг сонсож, Д.Тунгалаг “Тэнгэрлэг залуус үзэсгэлэн”, “Хувь дутсан тавилан” баримт киног толилуулав.
Үзэсгэлэнг зохион байгуулсан “Удмаа дээдэлье” ТББ-ын тэргүүн, доктор Ц.Наранчимэг болон үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсдөд талархал илэрхийлье. Үзэсгэлэн 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.



















