Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо
1/3
Нийгэм

Малчин, хоршоологчид мах, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр худалдан борлуулна

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчин, хоршоологчид мах, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр худалдан борлуулна
Малчин, хоршоологчид мах, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр худалдан борлуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хүн амын өвлийн идэшний хэрэгцээнд зориулж эрүүл ахуйн шаардлага хангасан мах, дайвар бүтээгдэхүүн, цагаан идээг дундын зуучлалгүйгээр, тогтвортой үнээр нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Өвлийн идэш-2026” арга хэмжээг зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, холбогдох хяналтын байгууллагууд хамтран 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Төв Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

Арга хэмжээнд 21 аймгийн малчин, хоршоологчид оролцож мах, сүү, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр худалдан борлуулна.

Хуваалцах