Вэс Хүүлэхэний гоолын ачаар Ирландчууд тэргүүлж эхэллээ
Хоёр дугаар үе эхлээд дөнгөж 2 минут өнгөрч байхад “Ногоон арми” буюу Ирландын шигшээ баг тоглолтыг тэргүүлж эхэллээ.
Мэдээллийн алба

ЕАШТ-ийн эхний тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Энэ удаад Ирланд болон Шведийн шигшээ багууд хоорондоо тоглож байгаа бөгөөд тоглолтын хоёрдугаар үе эхлээд дөнгөж хоёр минут өнгөрч байхад “Ногоон арми” буюу Ирландын шигшээ баг тоглолтыг тэргүүлж эхэллээ.
Баруун жигүүрээс Симус Коулманы өгсөн дамжуулалтыг Хүүлэхэн чулуу болгож чадлаа. Ингэснээр Ирландын шигшээ баг 1:0 харьцаатай тоглолтыг хошуучилж эхэллээ.



















