Вьетнамчууд олимпийн түүхэнд анх удаа алтан медаль авлаа
Вьетнамын мэргэн буудагч Хоан Сюань Вин 10 метрийн зайн гар бууны төрөлд финалд Фелипе Алмейды Вуденээс давуу байлаа.
Мэдээллийн алба

Вьетнамын мэргэн буудагч Хоан Сюань Вин 10 метрийн зайн гар бууны төрөлд финалд Фелипе Алмейды Вуденээс давуу байлаа. Энэ нь тус улсын хувьд олимпийн наадамд хүртсэн анхны алтан медаль юм. 41 настай Хоан Сюань Вин 20 удаа буудаж 202,5 оноо авснаар өрсөлдөгчөөсөө 0,4 оноогоор илүү байлаа.
Олимпийн алтан медальт тамирчин “Энэ мөчийг би хэзээ ч мартахгүй, учир нь алтан медаль зөвхөн миний хүч хөдөлмөр биш, миний ард намайг дэмжсэн эх орон минь байна. Хэчнээн их баярлаж байгаагаа үгээр илэрхийлэхэд хэцүү байна” гэж ялалтын торгон мөчид хэлжээ.
Б.Дөлгөөнжаргал /MNB.mn/



















