Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Виктор Николаевич Лебедев албан ёсоор уучлалт гуйжээ

Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ий хошой аварга Виктор Николаевич Лебедев албан ёсоор уучлалт гуйж, “Рио-2016” олимпид орохгүй гэдгээ мэдэгдлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Виктор Николаевич Лебедев албан ёсоор уучлалт гуйжээ
Виктор Николаевич Лебедев албан ёсоор уучлалт гуйжээ. Зураг: МҮОНРТ

Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ий хошой аварга Виктор Николаевич Лебедев албан ёсоор уучлалт гуйж, “Рио-2016” олимпид орохгүй гэдгээ мэдэгдлээ.

Учир нь Исмайл Мусукаев, Александр Богомоев нарыг тэр шүүгчийн дэмжлэгтэйгээр ялснаа хүлээн зөвшөөрсөнд байгаа юм. Тиймээс ОХУ-аас тус олимпид 57 кг-д түүний оронд дэлхийн залуучуудын АШТ-ий мөнгөн медальт Дагестаны Мусукаев, дотоодынхоо тэмцээнд сайн өрсөлддөг ч олон улсад төдийлөн амжилт үзүүлдэггүй Европын анхдугаар наадмын аварга Буриадын Богомоев, “Лондон-2012” олимпийн аварга Чечений Жамал Отарсултанов, Европын АШТ-д түрүүлсэн, өсвөрийн дэлхийн хошой аварга, залуучуудын дэлхийн хошой хүрэлтэй Дагестаны Гажимурад Рашидов, ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга Дагестаны Нариман Исрапилов нарын нэг оролцох ажээ.

Хуваалцах