Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Виллиам Галлас маргааш бүх оддын тоглолтод орно

Английн “Арсенал”, “Челси”, “Тоттенхэм Хотспүрс” багт тоглосон алдарт хөлбөмбөгчин Виллиам Галлас болон Монголын урлаг, спортын бүх оддын тоглолт 11:30 цагт Сүхбаатарын талбайд болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Виллиам Галлас маргааш бүх оддын тоглолтод орно
Виллиам Галлас маргааш бүх оддын тоглолтод орно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа "Нийтийн хөлбөмбөг" төслийн нээлтийн өдөрлөг үргэлжилсээр байна.

Тус өдөрлөгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 5 дугаар сарын 14-нд буюу маргааш 10:00 цагт эхэлнэ. Мөн Английн “Арсенал”, “Челси”, “Тоттенхэм Хотспүрс” багт тоглосон алдарт хөлбөмбөгчин Виллиам Галлас болон Монголын урлаг, спортын бүх оддын тоглолт 11:30 цагт Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр Виллиам Галластай уулзаж, гарын үсэг зуруулах, гэрэл зураг татуулах боломжтой аж.

Ташрамд дуулгахад, хөлбөмбөгийн өдөрлөг энэ сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр Сүхбаатарын талбайд Монголын цахим хөлбөмбөгийн шилдгүүдийг шалгаруулах улсын аварга шалгаруулах “MFF x Premier” тэмцээн үргэлжилж байгаагаас гадна, хөлбөмбөгийн клуб, холбоодууд танилцуулгаа хийж байна.

Хуваалцах