Винсет Ван Гогийн "Одтой шөнө" зургийг соёлын томоохон дүрүүдтэй хослуулжээ
Тэгвэл Нью-Йоркоос гаралтай зураач Ая Кусикийн 2017 онд Винсент Ван Гогийн “Одтой шөнө” зургийг поп соёлын томоохон дүрүүдтэй хослуулан зурсан цуврал зургууд нь олны анхаарлыг ихэд татаад байгаа юм.
Мэдээллийн алба

Голландын пост-имперссионист зураач Винсет Ван Гогийн "Одтой шөнө" зураг бол дүрслэх урлагийн түүхэн дэх хамгийн үнэ цэнэ бүхий алдартай бүтээл. 16 наснаасаа зурж эхэлсэн гэдэг ч түүний зургууд амьд ахуйд нь тэр бүр алдаршиж байсангүй.
Харин өдгөө Винсент Ван Гог дэлхийн хамгийн алдартай зураачдын нэг болоод зогсохгүй бүтээлүүд нь хамгийн үнэтэйд тооцогддог.
Тэгвэл Нью-Йоркоос гаралтай зураач Ая Кусикийн 2017 онд Винсент Ван Гогийн “Одтой шөнө” зургийг поп соёлын томоохон дүрүүдтэй хослуулан зурсан цуврал зургууд нь олны анхаарлыг ихэд татаад байгаа юм.
Ая Кусик телевизийн алдартай цуврал, уран сайхны болон, хүүхэлдэйн киноны баатруудаас авахуулаад дэлхийн алдартай газруудыг Ван Гогийн зурагтай гайхалтайгаар хослуулж чадсан байна.


















