Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Виртуал спортын хөгжлийг дэмжих фестивал болно

ОУОХ-ноос и-спортын фестивалийг угтаж цуврал тэмцээнүүдийг дэлхий даяар онлайнаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Цуврал тэмцээнүүд гуравдугаар сарын 12-ноос тавдугаар сарын 15-ны хооронд үргэлжлэх бөгөөд мэргэжлийн болоод сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Виртуал спортын хөгжлийг дэмжих фестивал болно
Виртуал спортын хөгжлийг дэмжих фестивал болно. Зураг: МҮОНРТ

ОУОХ-ны 2020+5 хөтөлбөрийн зөвлөмжийн дагуу и-спортын долоо хоног анх удаа зохион байгуулагдах гэж байна. Зургадугаар сарын 22-25-нд Сингапурт болох энэхүү арга хэмжээ нь виртуал спортын хөгжлийг дэмжих зорилготой юм.

Дөрвөн өдрийн турш үргэлжлэх фестивалийн үеэр виртуал спортын хөгжлийг олон нийтэд таниулж, хамгийн сүүлийн үеийн технологийн хөгжлийг харуулахаас гадна төрөл бүрийн хэлэлцүүлэг өрнүүлж, боловсролд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж, үзүүлэн тоглолтууд хийнэ.

ОУОХ-ноос и-спортын фестивалийг угтаж цуврал тэмцээнүүдийг дэлхий даяар онлайнаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Цуврал тэмцээнүүд гуравдугаар сарын 12-ноос тавдугаар сарын 15-ны хооронд үргэлжлэх бөгөөд мэргэжлийн болоод сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой.

Эдгээр цуврал тэмцээнээс шалгарсан шилдэг 150-200 оролцогч Сингапурт болох финалын тэмцээнд оролцох эрхээ авах юм.

Виртуал тэмцээнийг спортын 11 төрлөөр зохиох бөгөөд одоогоор есөн төрөл нь тодорхой болоод байна. Энэ нь байт харваа, бейсбол, шатар, дугуй, бүжгийн спорт, мото спорт, дарвуулт завь, таеквондо болон теннис.

Хуваалцах