“Virtuoso Gala Concert-2015” болно
Эдүгээ 13 дахь жилдээ үзэгчдэд хүрэх гэж байгаа “Virtuoso Gala Concert-2015” тоглолт ДБЭТ-т 12 дугаар сарын 9-нд болох гэж байна. Мэргэжлийн ур чадвараар тэргүүлэгч таван хөгжимчин энэ жилийн Virtuoso-д шалгараад байгаа юм.
Мэдээллийн алба

Монгол түмний хайртай хөгжимчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, морин хуурч Д.Шинэцог, Итали улсад Хөгжмийн дээд сургууль, Хөгжмийн академи төгсөөд ирсэн төгөлдөр хуурч, Ямаха артист С.Одгэрэл, эвэр бүрээч, сүүлийн үед хөгжмийн зохиол түлхүү бичиж, бүтээлүүд нь гадаадад олонтаа тоглогдож байгаа О.Чинбат, шилдэг залуу хийлч Х.Санчир гэсэн таван хөгжимчин гоцлож, Улсын филармонийн симфони найрал хөгжим удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар нарын удирдлагаар тоглоно.