"Виз, шилжилт хөдөлгөөний асуудлаарх хуулийн зөвлөгөө өгөх үндэсний эрх зүйн орчин" хэлэлцүүлэг болов
“Виз, шилжилт хөдөлгөөний асуудлаарх хуулийн зөвлөгөө өгөх үндэсний эрх зүйн орчин“ сэдэвт хэлэлцүүлгийг ГХЯ-ны Консулын газраас өнөөдөр зохион байгуулав.
Мэдээллийн алба

“Виз, шилжилт хөдөлгөөний асуудлаарх хуулийн зөвлөгөө өгөх үндэсний эрх зүйн орчин“ сэдэвт хэлэлцүүлгийг ГХЯ-ны Консулын газраас өнөөдөр зохион байгуулав.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын Ерөнхий Прокурорын газар, Монголын Хуульчдын Холбооны төлөөлөгчид визийн хууль бус зуучлал, энэ төрлийн гэмт хэргийн гаралт, шилжилт хөдөлгөөн, хууль зүйн туслалцаа, үйлчилгээний хүртээмж сэдэвт илтгэлүүд тавьсан бөгөөд мөн энэ үеэр Улаанбаатарт суугаа гадаадын зарим улсын ЭСЯ болон виз мэдүүлгийн төв тус тусын үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулга хийлээ.
Хэлэлцүүлэгт Австрали, АНУ, Казахстан, БНЧехУ, Болгар, Вьетнам, Герман, Итали, Их Британи, Канад, Куба, Кувейт, Лаос, ОХУ, Унгар, Энэтхэг, Франц, Япон зэрэг улсын Улаанбаатар дахь ЭСЯ-ны консулын ажилтнууд болон албаны бусад хүмүүс оролцов.



















