Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Волейболын эмэгтэй шигшээ баг "Эмэгтэйчүүдийн үндэстний цомын аварга" шалгаруулах тэмцээнд оролцоно

Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг 2025 оны Азийн Волейболын Холбооноос зохион байгуулж буй "Эмэгтэйчүүдийн үндэстний Ццомын аварга" шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Волейболын эмэгтэй шигшээ баг "Эмэгтэйчүүдийн үндэстний цомын аварга" шалгаруулах тэмцээнд оролцоно
Волейболын эмэгтэй шигшээ баг "Эмэгтэйчүүдийн үндэстний цомын аварга" шалгаруулах тэмцээнд оролцоно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг 2025 оны Азийн Волейболын Холбооноос зохион байгуулж буй "Эмэгтэйчүүдийн үндэстний Ццомын аварга" шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Тус тэмцээн нь 2025 оны 6 дугаар сарын 7- 14-ний хооронд Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдана. Азийн волейболын холбооноос 11 улсын шигшээ баг энэ удаагийн тэмцээнд оролцох эрхээ авсан.

Тэмцээнд оролцох багууд

  • Вьетнам

  • Казахстан

  • Филиппин

  • Австрали

  • Энэтхэг

  • Иран

  • Индонез

  • Хятад Тайвань

  • Хонконг

  • Монгол

  • Шинэ Зеланд

Хуваалцах