Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Волейболын хагас шигшээ тоглолт эхэллээ

Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй Үндэсний дээд лигийн хагас шигшээ тоглолт өчигдөр эхэлсэн. Хасагдах шатны эмэгтэйчүүдийн ангилалд “Хилчин”-Тэнүүн-Огоо”, “Хөвсгөл Эрчим-“Ховд ижил Алтайн барс” өрсөлдөж байгаа. Тэгвэл багууд өчигдөр эхний тоглолтоо хийхэд “Хилчин”-ий бүсгүйчүүд өрсө

Т.
Т.Урангуа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Волейболын хагас шигшээ тоглолт эхэллээ
Волейболын хагас шигшээ тоглолт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй Үндэсний дээд лигийн хагас шигшээ тоглолт өчигдөр эхэлсэн. Хасагдах шатны эмэгтэйчүүдийн ангилалд “Хилчин”-Тэнүүн-Огоо”, “Хөвсгөл Эрчим-“Ховд ижил Алтайн барс” өрсөлдөж байгаа. Тэгвэл багууд өчигдөр эхний тоглолтоо хийхэд “Хилчин”-ий бүсгүйчүүд өрсөлдөгчөө 3:2-оор буулган авлаа. Эхний хоёр сетэд “Тэнүүн-Огоо” хожсон ч үлдсэн гурван сетийг өрсөлдөгч багтаа алдлаа.

Ингэхдээ 15:25, 24:26, 13:15-аар хожигдсон байна. “Хилчин”-ий хожилд Г.Энхнаран, Лэскей нар онцгой үүрэг гүйцэтгэв. Тус багийн легионерЛэскей 24 оноо авч, таван хаалт гүйцэтгэжээ. Тэгвэл “Эрчим”-ийнхэн эхний учраагаа 3:1-ээр буулган авлаа. Тэд эхний сетийг алдсан ч туршлага, тоглогчдын ур чадвар, довтолгооны гүйцэтгэл гээд бүх талаараа илүү байв. Энэ тоглолтод онцлох тоглогчоор Хэчаварриа тодорсон бөгөөд тэрбээр 27 оноо авчээ.

Тэгвэл эрэгтэйчүүдийн ангилалд “Натур Мед Толун”-ы залуус “Тэнүүн-Огоо”-г 3:1-ээр буулган авлаа. Харин “Өмнөговь Шанх Транс” баг “Хасу Мегастарс”-ыг 3:0-ээр тун хялбархан хожив. Уг тоглолтыг таван сет үргэлжилнэ гэж мэргэжилтнүүд болон сонирхогчид таамагласан ч “Хасу Мегастарс”-ын залуус хангалтгүй тоглож фэнүүдээ гонсойлголоо. Багуудын хоёр дахь тоглолт маргааш “Степп Арена”-д болно.
Түрүүлж хоёр хожсон баг алтан медалийн төлөө шалгарах бол хожигдсон нь хүрлийн төлөө тоглоно.

Хуваалцах