Волейболын оюутны аваргын тэмцээн өндөрлөлөө
Монголын Оюутны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн 3 сарын 31-нөөс 4 сарын 5-нд хүртэл үргэлжилж дүнгээ гаргажээ. Тэмцээнийг МОСХ-ноос зохион байгуулж, МУИС-ийн спортын зааланд явуулж, эрэгтэй 15, эмэгтэй 18 багийн 300 гаруй тамирчид оролцсон байна.
Мэдээллийн алба

Монголын Оюутны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн 3 сарын 31-нөөс 4 сарын 5-нд хүртэл үргэлжилж дүнгээ гаргалаа. Тэмцээнийг МОСХ-ноос зохион байгуулж, МУИС-ийн спортын зааланд явуулж, эрэгтэй 15, эмэгтэй 18 багийн 300 гаруй тамирчид оролцсон байна.

Эрэгтэй баг тамирчдаас өнгөрсөн 2024 оны Оюутны спортын VI наадмын алтан медальт ШУТИС баг аваргаа хамгаалав. Их засаг ОУИС мөнгөн медаль, БСЭЗДС хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэй баг тамирчдаас МУИС алтан медаль, АШУҮИС мөнгөн медаль, МУБИС хүрэл медаль хүртэв. Өнгөрсөн 2024 оны Оюутны спортын VI наадмын алтан медальт АШУҮИС-ийн баг мөнгөн медаль хүртэн, МУИС-ийн эмэгтэй баг амжилтаа ахиуллаа.
Волейболын оюутны УАШТ-ий эм, эрэгтэй багийн дүнгээр ШУТИС-ийн тамирчид их, дээд сургуулиудаа тэргүүлэн, хоёр жил дараалан өндөр амжилтыг гаргажээ. Энэ оны тэмцээний эмэгтэй шилдэг тамирчдаас бүрдсэн багийг МОСХ-ноос зохион байгуулан Германд болох дэлхийн оюутны Универсиад наадамд оролцуулахаар боллоо.


















