Волейболын Үндэсний дээд лигийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө
Хүрэл медалийн төлөө "Тэнүүн-Огоо", "Энагурэ террамед" баг 13:00 цагаас өрсөлдөх юм.
Мэдээллийн алба

Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд "Баянхонгор" баг тэргүүлж, "Хасу Мегастарс" баг үзүүрлэсэн юм.
Өнөөдөр 17:00 цагаас эмэгтэй багийн аваргууд тодорч, аваргын төлөө "Хөвсгөл-Эрчим", "Улаанбаатар" багийн цувралын тав дахь тоглолт Спортын төв ордонд явагдана.
Хүрэл медалийн төлөө "Тэнүүн-Огоо", "Энагурэ террамед" баг 13:00 цагаас өрсөлдөх юм.
Харин эрэгтэйчүүдэд хүрэл медалийн төлөө "Минжит булган", "Өмнөговь-Шанх транс" баг 15:00 цагаас тоглоно.


















