Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Волейболын өсвөрийн улсын аварга тодорлоо

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит "Өсвөрийн улсын аварга" шалгаруулах волейболын тэмцээн Дундговь аймагт болж, өнөөдөр өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Волейболын өсвөрийн улсын аварга тодорлоо
Волейболын өсвөрийн улсын аварга тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит "Өсвөрийн улсын аварга" шалгаруулах волейболын тэмцээн Дундговь аймагт болж, өнөөдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд охидын 46, хөвгүүдийн 43 баг өрсөлдсөн юм.

Долоо хоногийн турш үргэлжилсэн тэмцээнд Хилчин спорт хорооны "Хилчин-1" охидын баг түрүүлж, алтан медалийн эзэд боллоо. Говь-Алтай аймгийн охидын баг мөнгөн медаль хүртсэн бол "Уурхайчин" багийн охид хүрэл медаль хүртлээ.

2022 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээний аваргаар МУБИС-ийн "Ноён" баг тодорч, алтан медалийн эзэд болсон бол Сэлэнгэ аймгийн хөвгүүдийн баг мөнгөн медаль хүртлээ. Харин Дорнод аймгийн хөвгүүдийн баг хүрэл медаль хүртсэн юм.

Хуваалцах