“World Masters”-т манай 20 цагаан өмсгөлтөн хүч үзнэ
“Рио-2016” олимпийн оноо олгох жүдо бөхийн хамгийн сүүлчийн том тэмцээн бол энэ сарын 27-29-нд Мексик улсын Гуадалжара хотноо болох “World Masters” юм.
Мэдээллийн алба

“Рио-2016” олимпийн оноо олгох жүдо бөхийн хамгийн сүүлчийн том тэмцээн бол энэ сарын 27-29-нд Мексик улсын Гуадалжара хотноо болох “World Masters” юм.
Тус тэмцээнд жин тус бүртээ дэлхийд чансаагаараа тэргүүлдэг 16 бөх өрсөлддөг бөгөөд түрүүлсэн нь 700 оноо “өвөртлөх” болно. Тиймээс нэлээн үзүүштэй, өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй.
Дэлхийд эрэмбээрээ гуравдугаарт бичигддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай улсын шилдэг 20 тамирчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгчээ.
Түүнчлэн одоогоор манай улсын 12 цагаан өмсгөлтөн олимпийн эрх аваад байгаа тул үлдсэн хоёр жинд дээрх тэмцээнээс “атгавал” бүтэн багаараа Бразилnaг зорих юм.
“World Masters” тэмцээнд оролцох тамирчдыг танилцуулъя.
Эрэгтэй
-60 Г.Болдбаатар
-60 Д.Амартүвшин
-60 Ц.Цогтбаатар
-66 Д.Төмөрхүлэг
-66 Д.Алтансүх
-73 С.Ням-Очир
-73 Г.Одбаяр
-81 Н.Дагвасүрэн
-81 О.Ууганбаатар
-90 Л.Отгонбаатар
-100 Н.Түвшинбаяр
+100 Б.Тэмүүлэн
Эмэгтэй
-48 М.Уранцэцэг
-52 М.Бундмаа
-52 А.Цолмон
-57 Д.Сумъяа
-63 Ц.Мөнхзаяа
-63 Ц.Цэрэннадмид
-70 Ц.Наранжаргал
-78 П.Лхамдэгд


















