Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ. Зураг: МҮОНРТ

"WorldSkills Shanghai 2026" дэлхийн ур чадварын уралдааны хүрээнд зохион байгуулагдаж буй ерөнхий ассамблейн хуралд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон WorldSkills Mongolia НҮТББ-ын гүйцэтгэх захирал Д.Энхжаргал, Монгол Улсын техникийн төлөөлөгч Э.Энхболд, техникийн төлөөлөгчийн зөвлөх З.Анхбаяр нар оролцож байна.

Дэлхийн ур чадварын байгууллагын 2027 оны ерөнхий ассамблэйг Монгол Улс зохион байгуулах эрх авсан бөгөөд конференцийн үеэр Монгол Улсын техникийн төлөөлөгч Э.Энхболд бэлтгэл ажлын явцыг танилцууллаа.

Дэлхийн ур чадварын байгууллагын гишүүн 90 гаруй орны төлөөлөл 2 жилд нэг удаа цуглаж зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд Монгол Улсыг зорьж ирэх бөгөөд мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт чухал ач холбогдолтой.

Хуваалцах