“XXI зуун-Хавдаргүй Монгол" 1000 гэр бүлийн зөвлөгөөн өнөөдөр болно
МҮОНРТ-ээс санаачилж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хавдар судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банктай хамтран зохион байгуулах
Мэдээллийн алба

МҮОНРТ-ээс санаачилж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хавдар судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банктай хамтран зохион байгуулах “XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн” өнөөдөр 08:00 цагт Төрийн ордны “Их танхим”-д эхэлнэ.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, нийгмийн бодлого, БСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл, хавдрын эмч нар оролцоно.
Мөн хавдар өвчин туссан нэгэн иргэн өөрт тохиолдсон зүйлээ зочдод ярьж, хэрхэн эрүүл болсон тухайгаа сонирхуулах юм. Зөвлөгөөний үйл ажиллагааг МҮОНТ бүх сувгаараа орон даяар шууд дамжуулна.


















