Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Я.Батсуурь намын нөхдөөсөө тусламж хүсчээ

“Эрдэнэс Тавантолгойн”-н гүйцэтгэх захирлаар 2.5 жил ажиллаж байсан Я.Батсуурь Говь Повер ХХК-тай холбогдох хэргээр ял эдэлж байгаа билээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Я.Батсуурь намын нөхдөөсөө тусламж хүсчээ
Я.Батсуурь намын нөхдөөсөө тусламж хүсчээ. Зураг: МҮОНРТ

“Эрдэнэс Тавантолгойн”-н гүйцэтгэх захирлаар 2.5 жил ажиллаж байсан Я.Батсуурь Говь Повер ХХК-тай холбогдох хэргээр ял эдэлж байгаа билээ. Тэрбээр энэ сарын 9-ний өдөр журмын нөхөд болох Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нарт захидал илгээж, энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцжээ. Тэрбээр захидалдаа өөрийгөө ямар нэг хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ хэлж, хилс хэрэгт гүтгэгдсэн гэдгээ дурдсан байна. Түүнчлэн өөрийнх нь биеийн байдал муу байгаа учраас намын бүлгийн болон журмын нөхөд ямар нэг арга хэмжээ авч өгнө үү хэмээжээ.

Дашрамд дурдахад, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ч.Сайнбилэгийг томилоод байгаа юм.

Хуваалцах