Я.Батсуурь: Зүгээр л ажлаа хийж яваа хүнийг АТГ-т шалгуулчих юм
“Зүгээр ажил үүргээ гүйцэтгэж яваа хүнийг АТГ-т шалгуулчих юм аа. Намайг АТГ шалгаагүй, тийм мэдэгдэл ч ирээгүй” гэв.
Мэдээллийн алба

"УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг Авлигатай тэмцэх газар "Говь Поуэрь" ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрсэн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр баривчилжээ" гэх мэдээ тархаад байна. Бид дөнгөж сая Я.Батсуурьтай утсаар холбогдоход “Зүгээр ажил үүргээ гүйцэтгэж яваа хүнийг АТГ-т шалгуулчих юм аа. Намайг АТГ шалгаагүй, тийм мэдэгдэл ч ирээгүй” гэв.
Тэрбээр одоо "Эрдэнэс Тавантолгой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж буй юм.


















