Я.Санжмятав агсны нэрэмжит барилдаанд аймгийн харцага М.Адъяахүү түрүүллээ
Барилдаанд аймгийн арслан Идэрсүрэн, аймгийн заан Амгаланбаатар, Анхбаяр, Хүрэлбаатар, аймгийн харцага Даваадорж, аймгийн начин Хишигчулуун нараар магнайлуулсан 20 бөх хүч үзэв.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, аймгийн хурц арслан Я.Санжмятав агсны нэрэмжит сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Номгон сумын харьяат "Болор Аграмба" ХХК, “Их говийн хүчтэн” дэвжээний бөх аймгийн цогт идэр харцага М.Адъяахүү түрүүллээ.
Барилдаанд аймгийн арслан Идэрсүрэн, аймгийн заан Амгаланбаатар, Анхбаяр, Хүрэлбаатар, аймгийн харцага Даваадорж, аймгийн начин Хишигчулуун нараар магнайлуулсан 20 бөх хүч үзэв.
Ийнхүү нэг давсан 10 бөх тойргийн журмаар барилдаж дараах байрыг эзэлсэн юм. Хоёрдугаар байрт Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, “Их говийн хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан С.Идэрсүрэн, гуравт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын уугуул, Ханбогд сумын харьяат сумын заан Н.Мөнгөнтохой, дөрөв Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат “Их говийн хүчтэн” дэвжээний бөх аймгийн үаан Ц.Анхбаяр, тавд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харъяат, “Их говийн хүчтэн” дэвжээний бөх аймгийн заан Б.Амгаланбаатар нар шалгарлаа.


















