Я.Содбаатарын хонгор даага түрүүлэв
Эрлийз буюу шинэ цагийн дааганы уралдаанд 110 үрээ бүртгүүлсэн ч 95 нь гарааны зурхайгаас гарч, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Янгүгийн Содбаатарын хонгор түрүүлэв.
Мэдээллийн алба

Эрлийз буюу шинэ цагийн дааганы уралдаанд 110 үрээ бүртгүүлсэн ч 95 нь гарааны зурхайгаас гарч, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Янгүгийн Содбаатарын хонгор түрүүлэв.
Аман хүзүүнд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Нацагдоржийн Баярсайханы ухаа халзан, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Бадамын Махбалын зээрд, Төв аймгийн Борнуур сумын харьяат Баярмагнайн Батсуурийн хээр, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Янгүгийн Содбаатарын ногоон айргийн тавд хурдаллаа. Эрлийз дааганы уралдаанд нэг хүний хоёр даага, түрүүлж айрагдсан нь онцлог байлаа.


















