“Яахаас буцахгүй эзэгтэй нар”-ын нэг “Алдарын од”-той болжээ
Уг арга хэмжээнд Эвагийн нөхөр болон “Spice girls” хамтлагийн экс гишүүн, дизайнер Викториа Бекхэм ирсэн аж.
Мэдээллийн алба

АНУ-ын Нью Йорк хотноо байрлах холливуудын гудамжинд “Яахаас буцахгүй эзэгтэй нар” цувралын од, жүжигчин Эва Лонгория өөрийн гэсэн “Алдарын од”-той болжээ.
Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллэсэн байна.
Тэрбээр тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авахаар бэлтгэж буй бөгөөд хэвлэлийнхэнд “Маш их баяртай байна. Хүүхэд минь ч их баяртай байгаа байх” хэмээжээ.
Уг арга хэмжээнд Эвагийн нөхөр болон “Spice girls” хамтлагийн экс гишүүн, дизайнер Викториа Бекхэм ирсэн аж.
Эва 2016 онд Мексикийн тэрбумтан Хосе Антино Бастонтой хуримаа хийсэн билээ.


















