Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Ялалтын баяраар “Дөлгөөн Дон” жүжиг үзэгчдэд хүрнэ

алдарт зохиолч Михайл Шолоховын “Тихий Дон” буюу “Дөлгөөн Дон” жүжиг ирэх сарын 10-нд 19:00 цагт АСЕМ гэр театрт ганцхан удаа тоглогдоно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ялалтын баяраар “Дөлгөөн Дон” жүжиг үзэгчдэд хүрнэ
Ялалтын баяраар “Дөлгөөн Дон” жүжиг үзэгчдэд хүрнэ. Зураг: МҮОНРТ

"U Stage" театрын нэгэн онцгой уран бүтээл Хойд хөршийн алдарт зохиолч Михайл Шолоховын “Тихий Дон” буюу “Дөлгөөн Дон” жүжиг ирэх сарын 10-нд 19:00 цагт АСЕМ гэр театрт ганцхан удаа тоглогдоно.

Тус жүжгийн дайны талбарт олонтаа байж, улаан цагааны тэмцэлд татагдан орж, гуйвж дайвж явсан ч үзэл бодолдоо үнэнч, хүнлэг зан чанар нь хувирч өөрчлөгдөөгүй хасаг дайчин Григорий Мелеховын дүрийг жүжигчин М.Төгөлдөр, баатарлаг зан чанартай, гоо үзэсгэлэн төгс, зовлон шаналал бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй, эрчүүдийн сэтгэлийг гижигдэх увдастай, ялдам бүсгүй Аксиньягийн дүрийг жүжигчин Б.Ариунхишиг амилуулах аж аж. Орос хэлээр үзэгчдэд хүрэх “Дөлгөөн Дон” жүжгийг найруулагчаар В.В.Мирошниченко ажиллажээ.

Хуваалцах