Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Яллагч” Солонгос улсад очно

Найруулагч Г.Эрдэнэбилэг, Б.Баатар нарын хамтран найруулсан, бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Яллагч” уран сайхны кино энэ сарын 5-нд БНСУ дахь албан ёсны үзвэрийн нээлтээ хийх аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Яллагч” Солонгос улсад очно
“Яллагч” Солонгос улсад очно. Зураг: МҮОНРТ

Найруулагч Г.Эрдэнэбилэг, Б.Баатар нарын хамтран найруулсан, бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Яллагч” уран сайхны кино энэ сарын 5-нд БНСУ дахь албан ёсны үзвэрийн нээлтээ хийх аж.

Найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэг өмнө нь “Аав” бүтээлээрээ “Академи Авардс-2015” кино наадмаас “Шилдэг найруулагч” болон “Гран-при” шагнал хүртсэн юм. Тэрбээр өөрийн найруулсан гурав дахь кинондоо гол баатар болох Галтын дүрийг бүтээжээ.

“Яллагч” бүрэн хэмжээний уран сайхны киног хоёр жилийн өмнө ОХУ-д болсон Андрей Каравайкины бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн. Киноны үйл явдал Солонгост 10 жил хараар ажиллаж, гэр бүл тэр дундаа охиндоо бүхнээ зориулсан Галт гэртээ буцаж ирснээр эхэлнэ. Түүнийг онгоцны буудал дээр цовоо хөөрхөн охин нь биш харин уйлж, цөхөрсөн эхнэр нь ганцаараа угтдаг. Гэвч Галт Монголын өнөөгийн нийгмийн бүхий л муу муухай бүхний өмнө хүчин мөхөсдөж, өвдөг сөхөрсөн ч сэтгэлийн хатаар бүх буруутныг өөрөө яллаж, шийтгэдэг.

Хуваалцах