Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ямайк улсын алтан медалийн буухиаг Омар Маклеод үргэлжлүүлэв

"Рио-2016" зуны олимпийн наадам хөнгөн атлетикийн аваргуудаа тодруулсаар байгаа билээ. Тэгвэл Эрэгтэйчүүдийн 110 метрийн саадтай гүйлтийн уралдааны аварга тодорлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ямайк улсын алтан медалийн буухиаг Омар Маклеод үргэлжлүүлэв
Ямайк улсын алтан медалийн буухиаг Омар Маклеод үргэлжлүүлэв. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" зуны олимпийн наадам хөнгөн атлетикийн аваргуудаа тодруулсаар байгаа билээ. Тэгвэл Эрэгтэйчүүдийн 110 метрийн саадтай гүйлтийн уралдааны аварга тодорлоо. Олимпийн алтан медалийн эзнээр 2015 оны дэлхийн аваргын алтан медальтан Омар Маклеод шалгарлаа. 22 настай Ямайк улсын тамирчин тэрбээр 110 метрийн саадтай гүйлтэд 13.05 секундээр барианд оров.

Испанийн тамирчин Орландо Ортега 13.17 секундэд барианд орж мөнгөн медаль хүртлээ. Харин гуравдугаар байрт Франц улсын тамирчин Дмитри Баско 13.24 секундэд барианд орж, хүрэл медальтан болов.

110 метрийн саадтай гүйлтийн дэлхийн рекордыг АНУ-ын тамирчин Меррит Брюселлс 12.80 цагийн үзүүлэлтээр эзэмшдэг. Харин БНХАУ-ын тамирчин Лю Лю 2004 оны Афины олимпод 12.91 секундын амжилт үзүүлэн олимпийн рекордыг тогтоосон байдаг билээ.

Хуваалцах