Япон улс руу ажиллах хүч гаргах санамж бичигт гарын үсэг зурлаа
Япон улс руу үндсэн болон гэрээт нөхцөлөөр ажиллах хүч гаргах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт га
Мэдээллийн алба

Япон улс руу үндсэн болон гэрээт нөхцөлөөр ажиллах хүч гаргах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Ингэхдээ Япон хэлний сургагч багш нарыг сонгон шалгаруулж сургалтын төв байгуулан шалгалтын босго оноо хангасан хүмүүсийг тоо харгалзахгүй Япон улсад ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм
Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга С.Гансэлэм, аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, нөгөө талаас "Фүкүтоми Би Жи Ай интернейшнл" ХХК-ий захирал Ж.Эрдэнэбулган, "Фүкүтоми Би Жи Ай интернейшнл" ХХК-ий Япон хэлний багш Э.Цэрэнбал нар оролцлоо.
Хамтран ажиллах санамж бичигт аймгийн Засаг дарга С.Гансэлэм, "Фүкүтоми Би Жи Ай интернейшнл" ХХК-ий захирал Ж.Эрдэнэбулган нар гарын үсэг зурав.


















