Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Япон Улсаас гурван дэлхийн аварга манай оронд ирнэ

Мөн Риогийн олимпийн наадмын мөнгөн медальт Рей Хигүчи, ДАШТ-ий мөнгөн медальт Мика Морикава, хүрэл медальт медальт Нонока Озаки тэргүүтэй шилдгүүдээс гадна шинээр тодрон гарч ирж байгаа залуус зонхилсон баг ирэх нь.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Япон Улсаас гурван дэлхийн аварга манай оронд ирнэ
Япон Улсаас гурван дэлхийн аварга манай оронд ирнэ. Зураг: МҮОНРТ

20 хүрэхгүй хоногийн дараа Улаанбаатарт болох бөхийн төрлүүдийн Азийн аваргад Япон Улсаас чөлөөт бөхийн төрөлд дэлхийн гурван аварга 18-20 настай бүсгүйчүүд Акари Фүжинами, Ремина Йошимото, Цүгүми Сакүраи нар зодоглохоор болов.

Мөн Риогийн олимпийн наадмын мөнгөн медальт Рей Хигүчи, ДАШТ-ий мөнгөн медальт Мика Морикава, хүрэл медальт медальт Нонока Озаки тэргүүтэй шилдгүүдээс гадна шинээр тодрон гарч ирж байгаа залуус зонхилсон баг ирэх нь.

Японы шигшээ баг:

Эрэгтэйчүүд:

57 кг: Рикүто Араи

61 кг: Рей Хигүчи - “Рио-2016” олимпийн мөнгө, 23 хүртэлх насны дэлхийн аварга (2018 он)

65 кг: Каики Ямагүчи - Залуучуудын дэлхийн аварга (2019 он)

70 кг: Таиши Нарикүни - Өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө (2014 он)

74 кг: Дайчи Такатани - “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгө (2018 он), хүрэл (2020 он)

79 кг: Юдаи Такахаши

86 кг: Шота Шираи - Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл (2012 он)

92 кг: Такүма Оцү - Азийн АШТ-ий мөнгө (2021 он)

97 кг: Такаши Ишигүро - Азийн АШТ-ий хүрэл (2021 он)

125 кг: Тайки Ямамото - Азийн АШТ-ий хүрэл (2017 он)

Эмэгтэйчүүд:

50 кг: Ремина Йошимото - Дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн дэлхийн аварга (2017 он), залуучуудын Азийн аварга (2019 он), өсвөр үеийн Азийн аварга (2016 он)

53 кг: Акари Фүжинами - Дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн дэлхийн аварга (2018 он)

55 кг: Үми Имаи - Залуучуудын дэлхийн аварга (2018 он), залуучуудын Азийн хошой аварга (2018, 2019 он)

57 кг: Цүгүми Сакүраи - Дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн дэлхийн аварга (2016 он)

59 кг: Сара Натами - Азийн АШТ-ий мөнгө (2018 он)

62 кг: Нонока Озаки - ДАШТ-ий хүрэл (2021), өсвөр үеийн дэлхийн хошой аварга (2018, 2019 он), “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпийн аварга

65 кг: Мива Морикава - ДАШТ-ий мөнгө (2021 он), залуучуудын ДАШТ-ий алт (2019 он), хүрэл (2018 он), 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө (2018 он)

68 кг: Нарүха Мацүюки - Азийн АШТ-ий мөнгө (2020 он), 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө (2017 он), залуучуудын дэлхийн аварга (2019 он)

72 кг: Сүмирэ Ниикүра

76 кг: Юка Кагами - Залуучуудын дэлхийн аварга (2019 он), өсвөр үеийн дэлхийн хошой аварга (2017, 2018 он)

Хуваалцах