Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японд дахин 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Японд өнөө өглөө дахин 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлт Японы Идзу арлын орчимд болсон бөгөөд төв нь 360 км-ийн гүнд байжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд дахин 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Японд дахин 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Зураг: МҮОНРТ

Японд өнөө өглөө дахин 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлт Японы Идзу арлын орчимд болсон бөгөөд төв нь 360 км-ийн гүнд байжээ.

Үүнээс үүдэн хоёр магнитудын чичиргээ Японы нийт есөн мужид түүний дотор нийслэл Токио хотод мэдрэгдсэн байна. Одоогоор байгалийн энэ гамшгаас болж учирсан гарз хохирол алга байна. Энэ нь өнгөрсөн мягмар гарагт болсон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараах хүчтэй чичиргээнүүдийн нэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Тэр үед орон нутгийн цагаар 6 цагт болсон газар хөдлөлтийн хүч их байсан, цунами үүсэх эрсдэл өндөртэйг анхааруулж байснаас үүдэн 2011 оны гуравдугаар сарынх шиг ихээхэн гарз хохиролтой байгалийн гамшиг болох вий гэсэн болгоомжлол хамгийн түрүүнд үүсч байсан юм.

Гэхдээ цунами үүсэх эрсдэл дөрвөн цагийн дараагаас буурсныг орон нутгийн мэргэжилтнүүд мэдээлж байсан юм. Өнөөдрийн газар хөдлөлтийн дараагаар цунами үүсэх эрсдэл аюултайг анхааруулж байсан ч удалгүй энэ анхааруулгыг цуцалсан байна. Өмнөх газар хөдлөлтийн дараагаар хамгийн өндөртөө 1.4 метрийн цунами давалгаа үүсч байсан юм.

Энэ газар хөдлөлтийн дараагаар 3.2-4.9 магнитудын хүчтэй 30 гаруй афтешок гэж нэрлэдэг үлдэгдэл чичиргээ болсон байна. Японы эрх баригчид газар хөдлөлт дахин болж цунамигийн гамшиг үүсч болзошгүй гэж анхааруулсаар байна.

Хуваалцах