Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Японд манга буюу зурагт номын борлуулалт долоон жил дараалан өсжээ

Японы хэвлэмэл болон цахим манга номны борлуулалтын хэмжээ өнгөрсөн онд нийт дүнгээрээ 1,5 хувь өсөж, 704,3 тэрбум иений борлуулалт хийсэн түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Японы бүх ном сэтгүүлийн хэвлэлийн газрууд, редакторуу

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд манга буюу зурагт номын борлуулалт долоон жил дараалан өсжээ
Японд манга буюу зурагт номын борлуулалт долоон жил дараалан өсжээ. Зураг: МҮОНРТ

Японы хэвлэмэл болон цахим манга номны борлуулалтын хэмжээ өнгөрсөн онд нийт дүнгээрээ 1,5 хувь өсөж, 704,3 тэрбум иений борлуулалт хийсэн түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Японы бүх ном сэтгүүлийн хэвлэлийн газрууд, редакторуудын Холбоо болон Хэвлэлийн судалгааны хүрээлэнгээс ийм тоо баримт нийтлүүлсэн байна. Мөн нийт хэвлэлийн зах зээлд комикс номын эзлэх хувь 1,3 хувиар нэмэгдэж 44,8 хувь болжээ.

Цар тахлын үед хүмүүс гэртээ түлхүү байх болсноос үүдэлтэйгээр манга номын жилийн борлуулалт анх удаа 600 тэрбум иенээс давсан байдаг. Түүнээс хойш дөрөвхөн жилийн дотор энэ төрлийн номын борлуулалтын дүн 700 тэрбум иений борлуулалтын заагийг давсны зэрэгцээ, борлуулалт нь 7 жилээ тасралтгүй нэмэгджээ.

Ухаалаг утас бусад тоон төхөөрөмж дээр уншиж болдог цахим комиксын худалдаа мөн 6 хувиар өсөж 512,2 тэрбум иений дүнд хүрсэн бол, харин tangabon халаасны хэмжээний хэвлэмэл номуудынх харин 8,6 хувиар, мөн манга номын дэлгүүрүүдийн орлого 9,7 хувиар буурсан дүнтэй гарчээ.

Хуваалцах