Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Японы ардын урлагийн Мүгэнжүкү хамтлаг Улаанбаатар хотод тоглолт хийнэ

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар Япон Улсын ардын урлагийн “Мүгэнжүкү” хамтлаг 8 дугаар сарын 20-ны Даваа гарагт 17:00 цагаас Багануур дүүргийн соёлын ордонд үнэ төлбөргүй тоглолтоо толилуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы ардын урлагийн Мүгэнжүкү хамтлаг Улаанбаатар хотод тоглолт хийнэ
Японы ардын урлагийн Мүгэнжүкү хамтлаг Улаанбаатар хотод тоглолт хийнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар Япон Улсын ардын урлагийн “Мүгэнжүкү” хамтлаг 8 дугаар сарын 20-ны Даваа гарагт 17:00 цагаас Багануур дүүргийн соёлын ордонд үнэ төлбөргүй тоглолтоо толилуулах гэж байна.

Мөн 8 дугаар сарын 21-ний Мягмар гарагт 19:00 цагаас Төмөр замын соёлын ордонд нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй тоглоно. Мүгэнжүкү хамтлаг нь 2000 онд Нагоя хотын Нагакүтэ-д байгуулагдсан. Японы Тоохокү бүс нутаг буюу зүүн хойд нутгийн ардын дууг голлон тоглодог хамтлаг юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Хуваалцах