Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Японы баг олимпийн рекордыг дахин шинэчилж, алтан медаль хүртлээ

М.Такаги, А.Сато болон Н.Такаги нараас бүрдсэн Японы багийн хөөх уралдааны баг тамирчид олимпийн аварга цолыг хүртсэн бол Нидерланд мөнгө, АНУ хүрэл медаль хүртжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы баг олимпийн рекордыг дахин шинэчилж, алтан медаль хүртлээ
Японы баг олимпийн рекордыг дахин шинэчилж, алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

'Пёнчан-2018' өвлийн олимпийн наадмын медальтнууд тодорсоор байна. Гүйлтийн тэшүүрийн багийн хөөх уралдаанд олимпийн рекорд хоёронтоо шинэчлэгдлээ. Урьдчилсан шатанд Нидерландын бүсгүйчүүд 2 мин 55.61 сек-н амжилтаар олимпийн рекордыг шинэчилсэн бол шигшээ уралдаанд Японы баг Нидерландын бүсгүйчүүдийн амжилтыг 1.72 сек-ээр урагшлуулан олимпийн рекордыг дахин шинэчилж, аваргын алтан медалийн эзэд боллоо.

М.Такаги, А.Сато болон Н.Такаги нараас бүрдсэн Японы багийн хөөх уралдааны баг тамирчид олимпийн аварга цолыг хүртсэн бол Нидерланд мөнгө, АНУ хүрэл медаль хүртжээ.

Өмнө нь энэ төрөлд Герман, Нидерландын бүсгүйчүүд аваргын алтан медалийг хүртэж байсан бол япончууд анх удаагаа багийн хөөх уралдаанд олимпийн аварга боллоо.

Хуваалцах