Японы боксын холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
Ноён У.Саданобу энэ санаачилгыг бүрэн дэмжиж, Монгол руу чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр төлөвлөж байгааг дуулгав.
Мэдээллийн алба

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган манай эх оронд хүрэлцэн ирээд буй Японы боксын холбооны ерөнхийлөгч Учида Саданобуг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Э.Бадар-Ууган хоёр орны боксын уламжлалт найрсаг харилцааг сэргээж, хамтарсан бэлтгэлүүдийг зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Ноён У.Саданобу энэ санаачилгыг бүрэн дэмжиж, Монгол руу чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр төлөвлөж байгааг дуулгав.
Мөн тэрбээр боксын УАШТ-д үзэж, Монгол тамирчдын ур чадварыг сонирхсон юм.


















