Японы эрдэмтэд цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх хязгаарлалтаа үргэлжлүүлэхийг зөвлөжээ
Цар тахлын байдал сайжрахтай зэрэгцээд шөнийн цагаар гадуур гарах иргэдийн тоо олон мужид өсөж байгаад мэргэжилтнүүд нь санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Иймээс цаг агаар хүйтэрч байгаа энэ үед иргэд шаардлагагүй бол аль болох гадуур гарахгүй байх нь цар тахлын халдварыг хязгаарлахад чухал гэж зөв
Мэдээллийн алба

Токио хотод мягмар гарагт коронавирусний халдварын 29 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн оны зунаас хойш анх удаа халдварын хамгийн цөөн тохиолдол илэрч байгаа хэдий ч халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа яаран цуцлахгүй байхыг Японы Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл зөвлөжээ.
Цар тахлын байдал сайжрахтай зэрэгцээд шөнийн цагаар гадуур гарах иргэдийн тоо олон мужид өсөж байгаад мэргэжилтнүүд нь санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Иймээс цаг агаар хүйтэрч байгаа энэ үед иргэд шаардлагагүй бол аль болох гадуур гарахгүй байх нь цар тахлын халдварыг хязгаарлахад чухал гэж зөвлөж байна.
Дэлхийн зарим улсад хөл хорио хязгаарлалтаа сулруулмагц вакцинд бүрэн хамрагдсан иргэд нь халдвар авах, халдварын шинэ тохиолдлын тоо эргээд нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг Японы эрх баригчид бодолцож үзэх нь зүйтэй гэж эрдэмтэд нь зөвлөжээ. Мөн одоо хэрэгжиж байгаа хязгаарлалтуудыг цуцлахгүй, иргэдээ нэмэлт тунд хамруулах асуудлыг судалж үзэхийг эрх баригчиддаа уриаллаа
Япон улс одоогоор хүн амынхаа 70 хувийг коронавирусний вакцинд бүрэн хамруулсан. Мягмар гарагийн байдлаар Японд 88.8 сая хүн коронавирусний вакцины хоёр тун, 97,2 сая хүн нэг тун вакцин хийлгэжээ. Тус улс нийт 186 сая хүнийг коронавирусний вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Засгийн газар нь 11 дүгээр сарын 1-н гэхэд вакцин хийлгэх хүсэлтэй иргэн бүрээ вакцинд хамруулна гэсэн зорилт тавиад байна.


















