Японы Ерөнхий сайд АНУ-ын Ерөнхийлөгчтэй итгэлцлийн харилцаа тогтоож чадсанаа мэдэгдлээ
Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Жозеф Байдентай итгэлцлийн харилцаа тогтоож чадлаа гэж үзэж буйгаа сэтгүүлчидтэй уулзахдаа илэрхийллээ.
Мэдээллийн алба

Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Жозеф Байдентай итгэлцлийн харилцаа тогтоож чадлаа гэж үзэж буйгаа сэтгүүлчидтэй уулзахдаа илэрхийллээ.
Японы Ерөнхий сайдын Вашингтонд хийсэн айлчлалын үеэр хоёр орны удирдагч Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг цогцлоохын төлөө байгаагаа илэрхийлцгээсэн.
Мөн Хонконг, Шинжаан Уйгурын автономит дүүрэг дэх хүний эрхийн байдалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн хоёр удирдагч Зүүн Хятадын тэнгис дэх статус квог өөрчлөхөд чиглэгдсэн нэг талын алхмыг эсэргүүцэхээ, өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын алхмуудыг буруушааж байгаагаа харилцан баталсан байна.
Суга Ёшихидэ нь АНУ-ын Төрийн тэргүүний үүрэгт ажилдаа орсноос нь хойш Жо Байдентай нүүр тулж уулзсан гадаад улс орны анхны тэргүүн болсон юм.


















