Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Японы Ерөнхий сайд Д.Дагвадоржид нохой бэлэглэхээр болжээ

Өнөөдөр, Акита, гэр бүлийн итгэлтэй хамтрагч эмчилгээний нохой, болон хамгаалалтын нохойн үүргийг маш чадварлаг гүйцэтгэдэг гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Ерөнхий сайд Д.Дагвадоржид нохой бэлэглэхээр болжээ
Японы Ерөнхий сайд Д.Дагвадоржид нохой бэлэглэхээр болжээ. Зураг: МҮОНРТ

Японы Ерөнхий сайд Шинзо Абе Асашёорюү Д.Дагвадоржид Акита Ину үүлдрийн нохой бэлэглэхээр болжээ.

Энэ тухай Асашёорюү Д.Дагвадорж “Японы Акита мужийн Акита ину нохойг надад бэлэглэхээр болсон байна. Абэ ерөнхий сайдаас өмнө нь Путин ерөнхийлөгчид болон олимпийн аварга Загитовад бэлэглэж байсан юм. Загитовад бэлэглэсэн нохойны дүүг надад бэлэглэх гэнэ” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.

Уг нохойны нэрийг Масао гэдэг аж.

“Хачико” нэрээр алдаршсан Акита ину үүлдрийг товч танилцуулбал энэ нохойг зөвхөн язгууртнууд тэжээдэг байсан бөгөөд тэд эзэн хааны хамгаалагч бас баавгай, гахай нь анч зэрэг төрөл бүрийн зориултаар ашигладаг байсан.

Өнөөдөр, Акита, гэр бүлийн итгэлтэй хамтрагч эмчилгээний нохой, болон хамгаалалтын нохойн үүргийг маш чадварлаг гүйцэтгэдэг гэнэ.

Хуваалцах