Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд Зүүн Өмнөд Ази болон Европын орнуудаар айлчилна

Японы Ерөнхий сайд Фумио Кишида Украин дахь нөхцөл байдалтай холбоотой хамтын ажиллагаагаа баталгаажуулахаар Зүүн Өмнөд Ази болон Европын улсуудад айлчлахаар морджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Ерөнхий сайд Зүүн Өмнөд Ази болон Европын орнуудаар айлчилна
Японы Ерөнхий сайд Зүүн Өмнөд Ази болон Европын орнуудаар айлчилна. Зураг: МҮОНРТ

Японы Ерөнхий сайд Фумио Кишида Украин дахь нөхцөл байдалтай холбоотой хамтын ажиллагаагаа баталгаажуулахаар Зүүн Өмнөд Ази болон Европын улсуудад айлчлахаар морджээ.

Тэрбээр тавдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлэх 8 өдрийн айлчлалынхаа хүрээнд Индонез, Вьетнам, Тайланд, Итали болон Их Британид очно гэж "Эн-Эйч-Кей" агентлаг мэдээллээ.

Фумио Кишида Оросын эсрэг хатуу хоригуудыг хэвээр үргэлжлүүлж, Украинд дэмжлэг үзүүлэх үүднээс дээрх улс орнуудын удирдагчидтай хамтын ажиллагаагаа баталгаажуулах найдлага тээж байна.

Тэрчлэн Энэтхэг-Номхон далайд чөлөөт, нээлтэй бүс бий болгоход чиглэсэн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг эрмэлзэж байна. Энэ нь тухайн бүс нутгийн аюулгүй байдалд Украины нөхцөл байдал таагүй нөлөөлж болзошгүй гэдэг болгоомжлолтой нь холбоотой.

Хятад улс мөн энэ бүс нутагт удирдан чиглүүлэх байр сууриа идэвхжүүлж байгаа юм. Түүнээс гадна Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса өнөөдөр эхэлж байгаа 4 өдрийн айлчлалынхаа хүрээнд Казахстан, Узбекистан, Монголд хүрэлцэн очно.

Тавдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд тэрбээр Номхон далайн дундах арлын улсууд болох Фижи, Палауд айлчлах юм байна. Хаяши Ёшимаса эдгээр улсын төрийн өндөр албаны хүмүүстэй Украин, Хятад болон бусад асуудлыг хэлэлцэнэ гэж "Эн-Эйч-Кей" мэдээлсэн байна.

Хуваалцах