Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы эзэн хааны сэнтийгээс огцрох хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнгөрөгч 2016 оны 8 дугаар сард, Японы сүр жавхлант эзэн хаан Акихито өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Харин Японы үндсэн хуулийн дагуу бол

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы эзэн хааны сэнтийгээс огцрох хуулийн төслийг хэлэлцэнэ
Японы эзэн хааны сэнтийгээс огцрох хуулийн төслийг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч 2016 оны 8 дугаар сард, Японы сүр жавхлант эзэн хаан Акихито өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Харин Японы үндсэн хуулийн дагуу бол эзэн хаан насан өөд болтлоо хаан ширээнд залрах ёстой байдаг тул Япон улс холбогдох хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон.

Хуулийн төслийг энэ 6 дугаар сарын дундуур Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэх бөгөөд шинэ хуулийг хэлэлцэж, баталсны дараа засгийн газар эзэн хааны огцрох өдрийн товыг тогтоох боломжтой болно. Мөн шинэ хуулийн төсөлд, эзэн хаан огцрохоо олон нийтэд зарласнаас хойш 3 жилийн дотор хаан сэнтийгээсээ буухаар тусгасан байна гэж NHK мэдээллээ. Харин түүнийг хаан ширээнээс огцорсны дараа түүний хүү хунтайж Нарухито түүний хаан сэнтийг өвлөн авна.

Эзэн хаан Акихитог ард иргэддээ хандан ийнхүү мэдэгдэл хийсний дараа буюу 2016 оны 8 дугаар сарын сүүлчээр NHK олон нийтийн дунд санал асуулга явуулсан юм. Санал асуулгад нийт 1700 хүн оролцсон бөгөөд 80 хувь нь эзэн хааныг огцрохыг зөвшөөрч байна гэжээ. Японы одоогийн эзэн хаан Акихито нь уламжлалт дэс дарааллаар 125 дахь эзэн хаан юм. Тэрээр анх 1989 онд хаан ширээнд суусан бөгөөд нийт 28 дахь жилдээ заларч байна.

Хуваалцах